Алтайд Арвайхээрийн төлөөлөгчид очиж байна

Хуучирсан мэдээ: 2010.11.20-нд нийтлэгдсэн

Алтайд Арвайхээрийн төлөөлөгчид очиж байна

Оросын Алтайн хязгаарт Монголын Арвайхээр хотын төлөөлөгчид энэ сарын 20-25-нд айлчлан Алейск хоттой ах дүүгийн харилцаагаа цаашид өргөжүүлэхээр ярилцах болно гэж Алтайн хязгаарын хэвлэлийн алба мэдээлсэн байна.

Монголын төлөөлөгчдийг Арвайхээр хотын захирагч Тугжвандангийн Гончигдорж толгойлж байгаа ажээ. Монголчууд Алейск хотын үйлдвэр болон боловсролын байгууллагуудын ажилтай танилцах бөгөөд хязгаарын удирдлагатай уулзаж хоёр талын харилцааг өргөжүүлэх талаар ярилцах юм байна.

Лавлах: Арвайхээр хот нь Төв Монголд байрладаг бөгөөд нийтдээ 17 мянган кв/км талбайтай, хүн ам нь 30000 гаруй бөгөөд Алейск ба Арвайхээр хотуудын хооронд нийгэм эдийн засгийн чиглэлээр ажиллах хамтын ажиллагааны гэрээнд 2004 онд гарын үсэг зурсан байна. 2007 оны зун Алейск хотын төлөөлөгчид Арвайхээр хотод айлчилсан гэж Алтайн хязгаарын хэвлэлийн алба мэдээлжээ. Арвайхээр хотод Алейск ба Алтай хязгаарын талаарх үзмэрийг музейд нь байрлуулсан ба мөн Монголын үзмэрийг Алейскийн музейд бий болгожээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж