Арваннэгдүгээр сарын 20

Хуучирсан мэдээ: 2010.11.20-нд нийтлэгдсэн

Арваннэгдүгээр сарын 20

Арваннэгдүгээр сарын 20-ны баяр

Мексикийн хувьсгалын өдөр

Мексикт 1910-1917 оны хувьсгалын өдрийг тэмдэглэхдээ цэргийн жагсаалыг уламжлалын дагуу хийдэг. Франсиско Мадерогийн удирдсан зэвсэгт бослогоор хувьсгал эхэлсэн юм. Элитүүд тансаглаж, хүн амын дийлэнх болсон тариачид ядуурсан байлаа. Улс даяар ажил хаялт ба тариачдын самуун эхэлжээ. Энэ байдал нь дарангуйлагч Порфирио Диасыг ерөнхийлөгчийн сонгууль явуулахад хүргэсэн байв. Тэрбээр албан тушаалаа алдахгүйн тулд гол өрсөлдөгч Франсиско Мадерог шоронд хорьжээ. Удалгүй түүнийг чөлөөлөхөөс өөр аргагүй болсон ба Мадеро зэвсэг барин тэмцэх болсон байна. Түүний хамтрагч нар нь Панчо Вилья, Эмильяно Сапата нар байв. Диас огцорч Эмильяно Сапатагийн дэмжлэггүйгээр Франсиско Мадеро ерөнхийлөгч болсон юм. Сапата түүнийг үл зөвшөөрч Морелос мужийн захирагчаар өөрийгөө зарлаад баячуудыг хөөн газрыг нь тариачдад өгч эхэлсэн юм. Газар хуваарилах ажил зөвхөн 1917 онд дуусчээ. Үндсэн хууль батлагдан газар, газрын хэвлий, усыг үндэсний баялаг гэж тунхагласан байна.

Өдрийн ишлэл

“Надад хэн нэг нь бүү саад болог гээд би хаа нэг тийшээ явлаа. Намайг тайван үлдээ”

Оросын суут зохиолч Лев Николаевич Толстой 1910 оны арваннэгдүгээр сарын 20-нд нас баржээ. Дээр хэлсэн нь их зохиолчийн сүүлчийн үг байжээ. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд Толстой хүрээлэн буй орчин нь түүний ёс суртахуунтай зөрөлдөж байснаас ихээхэн шаналж байжээ. 1910 оны арваннэгдүгээр сарын 10-нд хувийн эмчтэйгээ хамт гэр бүлээ орхин нууцаар гарч явсан байв. Тэгж явах замдаа 82 настай их зохиолч өвчин авч Астапова станцад галт тэрэгнээс буугаад сүүлийн долоо хоногийг уг станцын даргын гэрт өнгөрөөгөөд нас баржээ.

Л.Толстойн бусад ишлэлээс:

“Үхлийн адил зайлшгүй болсон нөхцөлд л гэрлэх хэрэгтэй”
“Бид хүмүүст хийсэн буянаараа тэднийг хайрлаж, тэдэнд өгсөн зовлонгоороо тэднийг үзэн яддаг”
“Тамга бол бүдүүлгийн зэвсэг”
“Дарь нь биш харин түүнийг зохиогчид нь хождог”

Үйл явдал

Хар арьстан ”Спартакийг” цаазлав

1695 он:
Португалийн колоничлогчид Бразилийн Зүүн хойд нутгийн оргодол хар арьстнуудын удирдагч “хар арьстан Спартак” гэгдэх Зумби душ Палмарешийг цаазалжээ. Үүнээс 100 жилийн өмнөөс ширэнгэн ойд оргодол боолуудын цэргийн бүлэглэл квиломбо ихээр бий болж эхэлсэн байна. “Боол байснаас үхсэн нь дээр” гэсэн уриан дор Зумби бараг хориод жил португаличууд ба голландчуудтай тэмцэж байгаад урвагч түүнийг барин өгсөн байжээ. Түүний нас барсан өдрийг Бразилид хар арьстнуудын өөрийн ухаарлын өдөр гэж тэмдэглэдэг ажээ.

“Фидело” анх удаа тоглогдов

1805 он: Людвиг ван Бетховены цорын ганц дуурь “Фиделио”-г анх тогложэээ. Наполеоны цэрэг Вена хотыг эзэлснээс долоо хоногийн дараа “Театер-ан-дер-Вин” театрт энэ дууртйг тогложээ. Дуурийн гол баатар Леонара гэдэг эмэгтэй Фиделио гэдэг залуугийн төрхөөр шоронд нэвтрэн дарангуйлагчтай тэмцэгч, хайртай нөхрөө авардаг. Хөгжмийн театрын агуу бүтээлийн нэг нь үзэгчдэд анх таалагдаагүй ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж