Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд англи хэл сурч байна

Хуучирсан мэдээ: 2010.11.20-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд англи хэл сурч байна

“Хүүхэд Залуу Үе Хөгжил” төв ТББ-аас Мерси Кор олон улсын байгууллагатай хамтран “Бид сурч, хөгжиж чадна” хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих төслийг Өвөрхангай аймагт хэрэгжүүлж эхлээд тодорхой хугацаа өнгөрч байна. Төсөлд хөгжлийн бэрхшээлтэй 25 хүүхэд хамрагдсан бөгөөд тэдний 10 нь англи хэл сурах хөтөлбөрт, 15 нь нийгэмшүүлэх хөтөлбөрт хамрагддаг аж. Хүүхдүүд 7 хоног бүр 2 удаа ХЗҮХ төв ТББ-ын байранд цуглаж, бусад жирийн хүүхдүүдийн адил англи хэл заалгаж, тоглож наадаж цагийг өнгөрүүлдэг байна. Хүүхдүүд англи хэлийг тун сайн сурч байгаа бөгөөд англиар дуу дуулж сурч байгаа гэсэн. Тэдэнд бусад хүүхдүүдийн адил англи хэлний сургалтанд сууж, чөлөөт цагаа уйдах завгүй, хөгжилтөй өнгөрүүлэх бололцоог гаргаж өгч байгаагаас гадна тэдний дунд төрөл бүрийн уралдаан, тэмцээн зохион байгуулж, байгаль орчинтойгоо танилцах аялал хийдэг нь хамгийн их таалагддаг гэнэ.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж