“Коктейльтэй уулзалт” болов

Хуучирсан мэдээ: 2010.11.20-нд нийтлэгдсэн

“Коктейльтэй уулзалт” болов

 Өвөрхангай аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимаас хоёр долоо хоног тутамд зохион байгуулдаг “Коктейльтэй уулзалт”-анд Мэргэжлийн хяналтын газрын хяналтын улсын байцаагчид оролцлоо. Төрийн аль нэг байгууллага, бизнес эрхлэгчид, иргэдийн төлөөллийг урьж оролцуулан ширээний ард чөлөөт ярилцлага өрнүүлдэг уг арга хэмжээ нь ихээхэн үр дүн, ач холбогдолтой болдог аж.

Энэ удаагийн “Коктейль уулзалт”-аар Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдварт судлалын хяналтын улсын байцаагч С.Дагиймаа,  Хүнс үйлчилгээ, худалдаа, нийтийн хоолны хяналтын улсын байцаагч Б.Энхтуяа, Д.Мөнхтуяа, Газар тариалан, ургац хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагч Д.Лхагважав, Байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Туул нар байгууллагынхаа үйл ажиллагааны тухай танилцуулж, гишүүдийн сонирхсон  асуултанд хариуллаа. Мөн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Наранцэцэг халдварт шар өвчний тухай мэдээлэл өгч, урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөв.
Уулзалтанд оролцогдсод ихэвчлэн орчны эрүүл ахуйн талаар хийж буй ажлыг сонирхож, төв захыг нүүлгэх, эсэх тухай санал солилцсон юм. Тэдний үзэж байгаар төв захыг цэгцэлж төрөлжүүлэх нь зайлшгүй хийх шаардлагатай ажил бөгөөд  ард иргэдээсээ айж хулгаад байлгүйгээр “Иргэний зориг” гаргах нь зөв гэдгийг аймаг болоод Арвайхээр сумын удирдлагуудад дуулгахыг хүслээ. Ядаж  арьс шир, лааз, шилтэйгээ холилдсон гурилын контейнеруудыг нэг тийш нь болгож, эрүүл ахуйн, ариун цэврийг хангахад анхаарч ажилламаар байгааг сануулсан юм. Харин Мэргэжлийн хяналтын зүгээс “Бид зах төрөлжүүлэх, цэгцлэх талар олон удаа санал, хүсэлт тавьж, идэвхитэй оролцсон. Харин аймгийн удирдлагууд хориг тавьж хойшлуулсаар өнөөдрийг хүрч байна” хэмээн мэдэгдсэн юм. Захыг нүүлгэж, цэгцлэх ажлыг олон нийт хүсэн хүлээж байгаа нь тэдний төлөөллийн үгнээс илэрхий байна.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж