Хүүхдүүд унадаг дугуй гардлаа

Хуучирсан мэдээ: 2010.11.20-нд нийтлэгдсэн

Хүүхдүүд унадаг дугуй гардлаа

“Хүүхэд Залуу Үе Хөгжил” төв төрийн бус байгууллагаас АНУ-ын “88 унадаг дугуй” төрийн бус байгууллагатай хамтран Өвөрхангай аймагт 300 унадаг дугуйны төсөл хэрэгжүүлж байна. Уг төслийг Арвайхээр хотын II сургуульд ажиллаж байгаа сайн дурын ажилтан Катлины санаачилгаар хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд Арвайхээр, Хужирт, Уянга сумдад тус бүр 100 хүүхдэд унадаг дугуй бэлэглэх юм. Хүүхдүүдээ сонгохдоо амьжиргааны төвшин доогуур айлын хүүхдүүд, өнчин хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг илүүтэй оруулахыг хичээсэн нь сайшаалтай байна. Арвайхээр суманд энэ сарын 6-нд унадаг дугуйгаа гардуулж, нэг дор 100 хүүхдийг баярлуулсан нь ойрд дуулдаагүй буянтай үйлс боллоо. Удахгүй Хужирт, Уянга сумдын 200 хүүхэд унадаг дугуйтай болгох аж.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж