Олимпийн буухиа Өвөрхангай аймагт ирлээ

Хуучирсан мэдээ: 2010.11.20-нд нийтлэгдсэн

Олимпийн буухиа Өвөрхангай аймагт ирлээ

Монголын үндэсний олимпийн хорооноос “Олимпийн хөдөлгөөнийг дэмжих сарын аян”-ыг улс орон даяар буухиалан зохион байгуулж байгаа билээ. Энэ арга хэмжээний энэ сарын аяныг Өвөрхангай аймаг Сэлэнгэ аймгаас хүлээн авлаа. Тус  арга хэмжээнд Олон улсын Олимпийн хорооны хүндэт гишүүн Ш.Магван, МҮОХорооны удирдлагууд, Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спорт хорооны газар болон Олмпийн зөвлөлийн удирдлагууд  оролцож, уулзалт ярилцлага хийн, ерөнхий боловсролын сургуулиудын олимпийг сурталчлах үйл ажиллагаатай танилцлаа. Өвөрхангай аймагт “Олимпийн хөдөлгөөнийг дэмжих сарын аян” сэдэвт арга хэмжээний нээлтийг “Ардын багш”, Монгол Улсын гавъяат дасгалжуулагч Ч.Насантогтох, “Ардын багш”, гавъяат тамирчин Ч. Дамиданшарав, Гавъяат дасгалжуулагч П. Адъяатөмөр  нарын өлгий нутаг Гучин-Ус сумаас эхлүүлсэн юм. Энэ арга хэмжээний нээлтийн ажиллагаанд Өвөрхангай аймгийн “Монреаль” Олимпийн зөвлөлийн дарга Б.Чанцалдулам,  “Ш.Цагаандорж”-ийн нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн захирал Ж.Наранцэцэг, , сумын хүүхэд, залуучуудын ажилтан М.Баттулга, сургуулийн нийгмийн ажилтан М.Долгорсүрэн нар оролцлоо. Энэ үеэр сургуулийн сурагчдын дунд хоёр насны ангилалаар бүх нийтийн кросс гүйлт зохион байгууллаа.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж