Үзэсгэлэн худалдаа болж байна

Хуучирсан мэдээ: 2010.11.20-нд нийтлэгдсэн

Үзэсгэлэн худалдаа болж байна

“Сэлэнгэ түншлэл-2010” үзэсгэлэн-худалдаа энэ сарын 19-21-нд Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараа хотод болж байна. Сэлэнгэ аймгийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас зохиож байгаа энэ үзэсгэлэн-худалдаа нь төвийн бүсийн аймгуудын худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох, тэдний бараа, бvтээгдэхvvнийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой юм. Энд Төв, Дундговь, Өвөрхангай, Архангай, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Булган зэрэг төвийн бvсийн аймгийн бизнес эрхлэгчид оролцоно. Үзэсгэлэн-худалдааны vеэр орон нутгийн болон бvс нутгийн шилдэг брэнд бvтээгдэхvvн-үйлчилгээ, мөн органик бүтээгдэхүүнүүдийг шалгаруулах юм байна. Үзэсгэлэн-худалдааг Германы хамтын ажиллагааны GTZ, Сэлэнгэ аймгийн Хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрийн газар (ХААЖДҮГ), Мандал сумын Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж