Монгол-Японы улс төрийн итгэлцэл өндөр түвшинд хүрч байна

Хуучирсан мэдээ: 2010.11.20-нд нийтлэгдсэн

Монгол-Японы улс төрийн итгэлцэл өндөр түвшинд хүрч байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон Улсад төрийн айлчлал хийж байх үеэрээ тус улсын улстөрчид, өндөр албан тушаалтнуудтай уулзсан билээ. Тухайлбал, Японы Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Т.Нишиока, Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Ёкомичи нартай уулзсан.

Монгол-Японы харилцааны хөгжилд Япон улсын Парламент түүний дотор Төлөөлөгчдийн танхим түүний гишүүд идэвхтэй хувь нэмэр оруулсаар ирсэнд талархаж байгаагаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илэрхийлэв. Хоёр талын хүчин чармайлтаар Монгол, Японы улс төрийн харилцаанд харилцан итгэлцэл бэхжиж ирсэн бөгөөд  цаашид Хөгжлийн албан ёсны тусламжийн зэрэгцээ хувийн хэвшлийн харилцаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар хоёр орны эдийн засгийн харилцаанд шинэ шатанд гаргах эрмэлзэлтэй байгаагаа дурдсан.

 Энэ хамтын ажиллагаа нь техник технологи, боловсон хүчний сургалт, хөрөнгө оруулалт гэсэн багц хэлбэрээр өргөжих нь зөв хэмээн Ерөнхийлөгч ярив.

Тэрээр “Монгол Улс нийгэм, аж үйлдвэрлэлийн бүхий л салбарт Японы дэвшилтэт, байгаль орчинд ээлтэй техник технологийг ашиглах , нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж бусад зах зээлд гаргахад Японы дэмжлэгийг авч, харилцан ашигтай хамтран ажиллах нь бидний эрмэлзэл юм” гэлээ.

Японы парламентын төлөөлөгчдийн танхимын дарга ноён Т.Ёкомичи хоёр орны харилцааг бүх талаар өргөжүүлэх эрмэлзэлтэй байдгаа нотлоод, ялангуяа улстөрийн харилцаа улам бүр эрчимжиж байгаад сэтгэл хангалуун байдаг гэлээ.
Тэрээр “Монгол Улс ардчиллын замыг сонгосноор олон түнш, найз нөхөртэй Азийн

үлгэр жишээ орны нэг  болсон нь талархууштай. Тэдгээр найрсаг түншүүдийн нэг нь манай Япон Улс билээ. Монголын ардчиллын төлөө тууштай тэмцэгч Эрхэм Ерөнхийлөгч Танаас манай парламентын гишүүд Монголын ардчиллын тухай, хоёр орны найрамдалт харилцааны тухай сонсч байгаа нь цаг үеэ олсон хэрэг боллоо” гэсэн юм.

“Ардчилал бол бидний хамгийн дээдлэх ёстой үнэт зүйл мөн бөгөөд бидэнд байгаа энэхүү үнэт зүйл дээр тулгуурлан харилцааг өргөжүүлэх хөгжүүлэх бүрэн боломжтой юм” гэж ноён Т.Нишиока хэлэв.

Мөн түүнчлэн, Парламентын төлөөлөгчдийн танхим дахь Монгол-Японы харилцааг дэмжих Либераль Ардчилсан намын найрамдлын бүлгийн удирдлагыг хүлээн авч уулзсан. Тус нам Японы эрх баригч нам байх үед парламентын гишүүн Торашимагийн санаачилгаар Монголд найрсаг ханддаг хэд хэдэн гишүүдийн хамтаар байгуулж байжээ.

Өнөөдөр тус бүлгийн даргаар ЛАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Такэбэ,

гүйцэтгэх нарийн бичгийн даргаар Төлөөлөгчдийн танхимын гишүүн Мияжи нар ажиллаж байна.

Тус бүлэг Монголд оруулах Японы хөрөнгө оруулалтыг дэмжих, Японы засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд Монгол Улсын хөгжилд шаардлагатай дэд бүтцийн тусламжийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, нөлөөлөх хэлбэрээр бодит дэмжлэг үзүүлж байна.

Айлчлалын үеэр болсон өөр нэг тэмдэглүүштэй уулзалт нь Японы зөвлөхүүдийн танхим дахь гурван намын Ерөнхий нарийн бичгийн дарга нартай хийсэн уулзалт байлаа.

Зөвлөхүүдийн танхим дахь Либерал ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга

К.Косака, Зөвлөхүүдийн танхим дахь “Комэй” намын Ерөнхий нарийн бичгийн дарга

Х.Хирата, Зөвлөхүүдийн танхим дахь Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Коба, Зөвлөхүүдийн танхимын гишүүн асан Т.Яно нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүндэтгэн зоог барилаа.

Хоёр орны найрамдал хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө улс төрийн намууд ямар нэг зааг хуваагдалгүйгээр ажиллах болно гэдгээ энэ уулзалтын үеэр Японы улстөрчид илэрхийлж байсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн, ардчилал болон манай улсуудын найрамдал нөхөрлөлийн талаар Японы Парламентад хэлсэн үг онцгой сэтгэгдэл төрүүлсэн хэмээн,талархаж байлаа.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж