Хэрэг илрүүлсэн цагдаа нарыг Засаг дарга хүлээн авч уулзлаа

Хуучирсан мэдээ: 2010.11.20-нд нийтлэгдсэн

Хэрэг илрүүлсэн цагдаа нарыг Засаг дарга хүлээн авч уулзлаа

Сэлэнгэ аймагт бусдын өмч хөрөнгийг галдан шатаасан хэрэг гарч, тодорхой хугацааны дараа насанд хүрээгүй хүүхдүүд үйлдсэн болохыг тогтоосон талаар өмнө нь бид мэдээлж байсан. Тус галдан шатаах хэргийн эзэн холбогдогчийг тогтоохоор аймгийн Цагдаагийн газар, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газар, Мөрдөн байцаах газрын хамтарсан ажлын хэсэг 40 гаруй хоногийн хугацаанд ажиллаж, ерөнхий боловсролийн сургуулийн 7-9 дүгээр ангийн хэсэг бүлэг хүүхдүүд үйлдснийг тогтоон, нотлох баримтыг бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж. Тус хэргийг илрүүлэх ажлын хэсэгт ажилласан Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга Т.Энхбат, Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн ахлах тасгийн II  хэлтсийн ахлах төлөөлөгч, хошууч О.Ганбат, ахлах ахлагч Ц.Алтанхуяг нарыг аймгийн Засаг дарга өнөөдөр хүлээн авч уулзжээ. Уг гэмт хэрэгт дөрвөн автомашин, хоёр өвсний хашаа, хоёр амбаар, нэг хашаа, нэг хашааны хаалга, нэг гараашийг тус тус галдан шатааж иргэдэд нийт долоон сая гаруй төгрөгийн хохирол учирсан байна.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж