Мөс хайлуулах бодис нийлүүлэгч ирэх сард тодорно

Хуучирсан мэдээ: 2010.11.20-нд нийтлэгдсэн

Мөс хайлуулах бодис нийлүүлэгч ирэх сард тодорно

Ойрын өдрүүдэд цас орсноос нийслэлд замын хальтиргаа гулгаа ихэсч, автомашины осол аваар их гарч байгаа талаар холбогдох газрын ажилтнууд анхааруулж байна. Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас замын хальтиргаа гулгааг бууруулах зорилгоор энэ онд дүүрэг тус бүрт 30 тонн давс, 60 тонн мөс хайлуулах бодис хуваарилахаар төлөвлөсөн ч өнөөдрийн байдлаар 243 тонн давс, 107.3 тонн бодисын нөөцтэй байгаа аж. Нийслэлийн Захирагчийн албанаас 140 тонн мөс хайлуулах бодис нийлүүлэх тендерийн гүйцэтгэгч компани ирэх сард тодрох гэнэ.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж