Өнөөдөр театрт “Чио Чио Сан” дуурь эгшиглэнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.20-нд нийтлэгдсэн

Өнөөдөр театрт “Чио Чио Сан” дуурь эгшиглэнэ

Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа өнөөдөр Дж.Пуччинийн “Чио Чио Сан” буюу “Эрвээхэй хатагтай” дуурь эгшиглэх гэж байна. Хоёр бүлэг, гурван үзэгдэл бүхий энэ дуурийг манай тайзнаа 1967 онд тоглож байжээ. Өнөөдөр тоглох гэж буй “Чио Чио Сан” дуурийн симфони найрал хөгжмийн урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Н.Туулайхүү дохих бол гол дүрүүдэд Чио Чио Санд Б.Эрдэнэтуяа, Сузукид Р.Доржхорлоо, Пинкертонд Г.Шижирболд, Шарплест М.Болд, Город Ц.Доржсүрэн, Бонзад Э.Бумхүү, Ямадорид А.Сайнбаяр, Комиссарт Б.Алтанхуяг, Кетийн дүрд Д.Туяа, хүүд Б.Дагвадорж нар тус тус тоглох аж.

М.Урин  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж