Интернет тооллого үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.11.20-нд нийтлэгдсэн

Интернет тооллого үргэлжилж байна

Арван жилд нэг удаа явуулдаг Хүн ам,
орон сууцны тооллогын тоолох ажиллагаа үндсэндээ дуусаад байна. Энэ
удаагийн тооллогын чухал хэсэг бол гадаадад удаан хугацаагаар оршин
суугаа иргэдээ тоолох юм. Тэднийг энэхүү тооллогод хамруулахын тулд
интернетээр тоолуулах боломжийг Үндэсний Статистикийн хороо бүрдүүлж
өгсөн. Харамсалтай нь цагийн зөрүү болон ажлын цаг таарч тохирохгүйгээс
уг тооллогод хамрагдаж чадаагүй монгол иргэд үлджээ. Энэ талаар гадаадад
ажиллаж амьдарч буй монгол иргэд маань манай сайтад хандсан юм. Тиймээс
Үндэсний статистикийн хорооны Мэдээлэл боловсруулалт технологийн газрын
орлогч дарга Л.Мягмарсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Интернет тооллого хэдэн хүртэл үргэлжлэх вэ?

-Энэ сарын 22-ны даваа гариг хүртэл гадаадад байгаа монголчууд маань
www.toollogo.mn хаягаар орж интернет тооллогодоо оролцож болно.

-Интернет тооллогын сайт ачааллаа даахгүй байгаа бололтой гэсэн иргэдийн гомдол байна?

-Одоогийн байдлаар манай сайт хэвийн ажиллаж байна. Харин иргэд маань
тооллогодоо бүртгүүлчихээд дутуу орхисон тохиолдол их байгаа. Тиймээс
тэдгээр иргэд рүү и мэйл бичиж тооллогын асуултад бүрэн хариулахыг
сануулсан.

-Гадаадад байгаа иргэдээс авах маягт хэдэн асуулттай вэ?
-ХАОСТ-1 маягтыг бодвол цөөхөн асуулттай. Үүнд нас, хүйс, мэргэжил,
гэрлэлтийн байдал, боловсрол зэргийг багтаасан 12 асуулт байгаа.

-Одоогийн байдлаар интернет тооллогоор хэдэн хүн хамрагдаад байна вэ?
-Энэ талаар хэлэх боломжгүй.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж