Төсвийн бүтэц инфляцийг нэмнэ гэж үзжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.20-нд нийтлэгдсэн

Төсвийн бүтэц инфляцийг нэмнэ гэж үзжээ

Монголбанкны Захирлуудын зөвлөл бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргажээ. Үндэсний Статистикийн хорооны мэдээгээр энэ оны аравдугаар сарын байдлаар инфляци жилийн 11.3 хувь байна. 2010 оны эхний хагаст эрчимтэй нэмэгдэж байсан инфляцийн өсөлт III улирлаас эхлэн буурч, сүүлийн хоёр сард харьцангүй тогтворжиж эхэлжээ. Монгол Улсын 2011 оны төсвийн төсөлд орж буй өөрчлөлтөөр анхны өргөн барьсан төсвөөс төсвийн нийт зарлага 703 тэрбум төгрөгөөр, нийт алдагдал 476 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэхээр байна. Үүний улмаас инфляци нэмэгдэж мөнгөний бодлогоор эдийн засгийн өсөлтийг дэмжих боломж хязгаарлагдаж байна гэж Төв банк тооцоолжээ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж