Шинэ цэргүүд тангараг өргөлөө

Хуучирсан мэдээ: 2010.11.20-нд нийтлэгдсэн

Шинэ цэргүүд тангараг өргөлөө

Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн энэ оны хоёрдугаар ээлжийн цэргийн тангараг өргөх ёслол өнөөдөр болж байна. Цэргийн тангараг өргөх ёслолд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал М.Борбаатар, 150 дугаар ангийн захирагч, хурандаа н.Онцгойбаяр бодлон “Тусгай салаа” киноны уран бүтээлчид, Төв аймгийн удирдлагууд, шинэ цэргийн ар гэрийнхэн оролцлоо. Цэргүүд жанжин тугандаа хүндэтгэл үзүүлж, эр цэргийн албаа нэр төртэй хашихаа илэрхийлэн тангараг өргөлөө. Мөн энэ үеэр “Тусгай салаа” киноны уран бүтээлчид тус цэргийн ангийн шинэ цэргүүдтэй санал бодлоо солилцох аж.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж