Хяналтын тооллого хийж байна

Хуучирсан мэдээ: 2010.11.20-нд нийтлэгдсэн

Хяналтын тооллого хийж байна

Хүн ам, орон сууцны тооллого энэ сарын 17-нд дууссан. Харин уг тооллогод дүн тавих буюу чанар үнэлгээг тогтоох зорилготой хяналтын тооллогын зохион байгуулаад байна. Өнөөдөр тус тооллогын сүүлчийн өдөр ба санамсаргүй түүврийн аргаар тооллогын нутаг дэвсгэрийн нэгжид тооллого явуулж буй юм. Хяналтын тооллогод бүх аймаг, нийслэлийн дүүрэг хамрагдах бөгөөд тэдгээрээс тодорхой тооны баг, хорооны нутаг дэвсгэрт түүвэр судалгааны аргаар хяналтын тооллогын мэдээлэл цуглуулах юм. Үүнд нийтдээ 30 мянган хүнийг хамруулж буй ажээ.Тооллогыг НҮБ-аас гаргасан гарын авлага, зөвлөмжийн дагуу зохион байгуулж байна.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж