Прокурорууд сургалтад хамрагдана

Хуучирсан мэдээ: 2010.11.20-нд нийтлэгдсэн

Прокурорууд сургалтад хамрагдана

Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төслийн хүрээнд 2010 оны арваннэгдүгээр сарын 23-26-ны өдрүүдэд “Эдийн засгийн гэмт хэргийг мөрдөн байцаах тактик ба зүйлчлэх нь” сэдвээр сургалт болно. Уг хичээлийг Германы багш, профессорууд заах юм .

Энэхүү сургалтын гол зорилго нь эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх, энэ чиглэлээр прокуроруудыг мэргэшүүлэх, мэдлэг боловсролыг дээшлүүлэх явдал юм.  Сургалтад хамрагдах прокуроруудтай  Улсын Ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх  Д.Дорлигжав өчигдөр уулзаж, сургалтын хүрээнд анхаарах зүйлсийн талаар чиглэл өглөө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж