Шороон болон цасан шуурга шуурна | News.MN

Шороон болон цасан шуурга шуурна

Хуучирсан мэдээ: 2010.11.20-нд нийтлэгдсэн

Шороон болон цасан шуурга шуурна

Нутгийн ихэнх нутгаар өнөөдөр үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төв болон говийн нутгийн  зарим газар, зүүн зүгийн ихэнх нутгаар цас орно. Салхи зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Завханы нутаг, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 14-19 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн  уулархаг нутгаар 9-14 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн нутгийн зүүн хэсгээр 0-5 градус дулаан, Дорнод Монголын тал нутгаар 1-6 градус,  бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна. Харин Улаанбаатар хотод үүллэрхэг, цас орно.Салхи  хурд зарим үед 7-12 метр, цасан шуурга шуурах ба  7-9 градус хүйтэн байна гэж Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж