27 уурхайчин алга болжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.19-нд нийтлэгдсэн

27 уурхайчин алга болжээ

Өнөөдөр Шинэ Зеландын баруун эргийн уурхайд дэлбэрэлт болж, 27 уурхайчин алга болжээ. Өөр хоёр уурхайчин Атарау дахь “Pike River”-ын нүүрсний уурхайгаас гарч ирсэн байна.

Цагдаа нар дэлбэрэлтээс хойш гурван цагийн дараа амь эрсдсэн хүн одоохондоо алга байна гэж мэдэгдсэн байна.
Аврагчид аюултай хий хуримтлахаас сэргийлэх агааржуулах нүхнүүд онгорхой эсэхийг шалгахаар уурхайн гүн рүү орсон гэж цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

Гарч ирсэн хоёр уурхайчныг эмнэлэгт хүргүүлсэн бөгөөд өнгөн шарх авсан ч аминд халтай гэмтэл аваагүй байна гэж Шинэ Зеландын телевизээр нэвтрүүллээ.

Дэлбэрэлтийн шалтгааныг хараахан тогтоогоогүй байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар цахилгаанчин хоолойг шалгахаар уурхайн гүнд ороход, ачигч машиныг уурхайн гүнд 1500 метрт оруулсан байсан ажээ.

Ослын газарт уурхайн аврах багийнхан болон түргэн тусламжийн маш олон ажилчид ажиллаж байна. Мөн уурхайчдын ар гэрийнхэн ч уурхай дээр цугларч эхэлжээ. Уурхайн гадна утаа савсаж, моднууд шатсан байдалтай байна гэж Шинэ Зеландын телевизээр мэдээлжээ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж