
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурц 2003 онд Олон Улсын эрх зүйн хэм хэмжээ зөрчин Д.Энхбат агсаныг хулгайлж авчрах ажиллагаанд оролцсон гэх үндэслэлээр Их Британид саатуулагдсан юм. Түүнд холбогдох шүүх хурал энэ сарын 15-ны өдөр товлогдсон ч ирэх оны нэгдүгээр сарын 5-ны өдрийг хүртэл хойшилсон. Албан бус эх сурвалжийн мэдээллээр Д.Энхбат агсаны дүү Д.Баяраа Лондон руу эмчилгээ хийлгэхээр явсан аж. Харин ирэх оны нэгдүгээр сарын 5-ны өдөр болох Б.Хурцын шүүх хуралд биеийн байдлаа сайжирвал оролцох тухай ойрын эх сурвалждаа хэлсэн тухйа мэдээлэл байна.Тэрбээр өнгөрсөн сарын 25-ны шөнийн 11.30 цагт халдлагад өртсөний улмаас химийн хордлогын хам шинж гэх оноштой эмчлүүлж буй байсан юм.
Н.Түвшин