Аварга тогооч шалгаруулна

Хуучирсан мэдээ: 2010.11.19-нд нийтлэгдсэн

Аварга тогооч шалгаруулна

Улсын аварга шалгаруулах уралдааныг ирэх сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод зохион байгуулахаар болжээ. Уралдаанд нийслэлийн дүүрэг тус бүрээс анхан шатны уралдаанаас шалгарсан тав хүртэл, аймаг бүрээс гурав хүртэл тогооч оролцоно. Хоёр жилд нэг удаа болдог эл уралдаанд 2008 оны улсын аварга шалгаруулах уралдаан болон аймаг, нийслэл, бүсийн тэмцээнд шагналт байранд  шалгарсан тогооч нар шууд оролцох эрхтэй ажээ. Тогооч нар үндэсний хоол, хүндэтгэлийн хоолны төрлөөр оролцох бөгөөд  төрөл бүрээс эхний гурван байрын эзнийг тодруулна. Нэгдүгээр байр эзэлсэн тогоочийг алтан медаль 200 мянган төгрөгөөр шагнаж урамшуулах бол дэд байранд шалгарсан хоёр тогоочид мөнгөн медаль, тус бүр 150 мянган төгрөгөөр урамшуулах аж. Гуравдугаар байрт мөн хоёр тогоочийг шалгаруулж хүрэл медаль, тус бүр 100 мянган төгрөгийн шагнал олгох ажээ.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж