Хуучирсан мэдээ: 2010.11.19-нд нийтлэгдсэн

Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийн дагуу өнөөдөр чонын авд гарчээ. Тус аймгийн хэмжээнд ган зудаас дутуугүй хохирол учруулж байгаа тул чоно авлах ажлыг зохион байгуулалтайгаар нэг хугацаанд сум, багийн иргэдийг татан оролцуулж, аюул осолгүй хэрэгжүүлэхэд удирдамж, болзлыг гаргасан байна. Чоно авлалтыг энэ сарын 19-21-ын хооронд зохион байгуулах бөгөөд аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаяраар ахлуулсан ангийн багийнхан Дарви, Тонхил, Бугат суманд ажиллаж байна.

 Б.Мөнхзаяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж