Супер лазерь камер бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.19-нд нийтлэгдсэн

Супер лазерь камер бүтээжээ

АНУ-ын эрдэмтэд өнцөг, булангийн эргэн тойронд байгаа зүйлсийг авч чаддаг камерыг зохион бүтээсэн байна.

Тэрхүү камер нь лазерын хэт богино, өндөр нягтралын гялбалтыг ашиглаж дүрсийг тодруулан авдаг байна.

Төхөөрөмж нь үндсэн дүрсний эргэн тойронг тэр дундаа булангийн цаагуур
далдлагдсан зүйлсийг тухайн хэсэг орчимд ойсон гэрлийн элементүүдийг
цуглуулах замаар авдаг.

Массачуссетсын Технологийн сургуулийн баг тус камерыг судалгаа
шинжилгээ, аврах ажиллагааг болон хийсвэр дүрслэл зэрэгт ашиглаж болно
гэж үзэж байгаа ажээ.

“Энэ нь рентген зургийг рентген аппаратны шаардлагагүй авна гэсэн үг”
гэж “MIT” мэдээллийн лабораторын камерын хувьслын багийн удирдагч
Профессор Рамэш Раскар хэлжээ.

“Харагдахгүй, далд байгаа зүйлсийн нарийн бүтцийг хэрхэн тооцоолж авч
байгаа нь хамгийн хачирхалтай юм” гэж Колумбын Их сургуулийн Профессор
Шри Наир хэлжээ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж