Нийслэлийн Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах “Од груп” ХХК-ийн ногооны зооринд ханын шороо нурж, хүн дарагджээ. “Шороонд хүн дарагдлаа” гэсэн дуудлага 10:01 цагт ирсний дагуу Аврах отрядын бүлгийг очиход тус компанийн туслах ажилчин 27 настай эрэгтэй Э-гын зүүн хөлийн шилбэний хэсгээр шороонд дарагдсан байсныг гаргажээ.
Н.Дэлгэр