БНСУ-д Хятадын экспорт нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2010.11.19-нд нийтлэгдсэн

БНСУ-д Хятадын экспорт нэмэгджээ

Энэ оны аравдугаар сарын байдлаар БНСУ-аас Хятад руу экспортолсон бараа бүтээгдэхүүний нийт хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 37 хувиар нэмэгджээ. БНСУ-ын татварын албаны гаргасан мэдээллээр зөвхөн аравдугаар сарын Хятадтай хийсэн худалдааны ашиг гурван тэрбум 800 сая ам.долларт хүрсэн тухай мэдээлсэн байна.
БНСУ-ын энэ жилд Хятадтай хийсэн импорт экспортын нийт хэмжээ нь 153 тэрбум 300 сая ам.доллар байгаа бол худалдааны ашиг нь 37 тэрбум ам.доллар байж, экспортын нэмэгдэл нь импортоосоо илүү болсон ажээ.

Б.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж