Энэ сарын 6, 7-нд сагсан бөмбөгийн спортын ахмад тамирчин Доржсүрэн агсны нэрэмжит Хэнтий аймгийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн сагсан бөмбөгийн тэмцээнийг “Оч манлай” компани уламжлал ёсоор ивээн тэтгэж зохион байгууллаа. Тус тэмцээнд 12 эрэгтэй, 5 эмэгтэй нийт 17 багийн 140 гаруй тамирчин оролцов. Мөн өдрүүдэд аймгийн аварга шалгаруулах өсвөрийн шатрын тэмцээн Дадал суманд болж найман байгууллагын 10 хүртэл насны ангилалд хөвгүүд 11, охид 10, 11-14 насны ангилалд хөвгүүд 25, охид 16, 15-16 насны ангилалд хөвгүүд 9, охид 7 нийт 76 өсвөрийн шатарчид хамрагдаж оюуны цар хүрээгээ сорин уралдлаа. Тэмцээнийг Дадал сумын Засаг даргын тамгын газар ивээн тэтгэж хамтран зохион байгуулав.
И.Байгалмаа