
Боловсролын байгууллага, ажилчдын дунд зохиогдож байгаа спорт урлагийн тэмцээн Сүхбаатар аймагт өнөөдөр эхэллээ. Хаан банк ивээн тэтгэж буй уг тэмцээний шагналын сан нэг сая төгрөг аж. Боловсролын байгууллага, Хаан банкны хоорондын харьцааг өргөжүүлэх зорилгоор зохиож байгаа тэмцээнд оролцогчид волейвол, олс таталт, вальс бүжиг, дуу гэсэн урлаг, спортын дөрвөн төрлөөр өрсөлдөх юм. Нийт сумдын боловсролын байгууллагын ажилчид оролцож байгаа уг тэмцээн анх удаа зохиогдож байгаа бөгөөд хоёр өдөр болж маргааш өндөрлөнө.
Д.Улаанаа