Б.Энххуягийн араас Д.Энхжаргалыг дуудав уу?

Хуучирсан мэдээ: 2010.11.19-нд нийтлэгдсэн

Б.Энххуягийн араас Д.Энхжаргалыг дуудав уу?

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Б.Энххуягийг “Анод” банкны хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаад байгаа талаар бид мэдээлсэн. Түүнийг “Анод”-ын хэрэгт ямар холбоотой талаар бид Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөс Б.Жавхлангаас тодрууллаа

-Өмнөх тэргүүн дэд ерөнхийлөгчийн талаар бид та бүхний бичсэн мэдээ мэдээллээс л олж мэдлээ. Та нараас илүү мэдээлэл бидэнд алга. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг шүүх цагдаагийнхан л хэлэх байх.

-Түрүүчийн дэд ерөнхийлөгч Д.Энхжаргал Монголд ирсэн сурагтай байна. Бас “Анод”-ын хэрэгтэй холбоотой дуудагдсан байх магадлалтай юу?

-Д.Энхжаргал одоо Монголбанкны Лондон дахь төлөөлөгчөөр ажиллаж байгаа. Өчигдөр л лав Улаанбаатарт байсан. Монголд ирсэн шалтгаан нь “Анод”-той холбоотой эсэхийг бид мэдэхгүй гэлээ.

Монголбанкны дэд ерөнхийлөгчийн албан тушаалаас өөрийн хүсэлтээр халагдаад удалгүй Лондонг зорьсон Д.Энхжаргал бүсгүйн Монголд ирсэн шалтгаан нь “Анод”-ын хэрэг байж болзошгүй гэж зарим хүн таамаглал дэвшүүлсээр байгаа. Ямартай ч докторын зэрэг хамгаалах том зорилт дэвшүүлсэн сайхь бүсгүй юуны учир эх орондоо ийн гэнэт ирсэн нь таамаг хэвээр удаан үргэлжлэхгүй биз ээ.


М.Сура

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж