Хуучирсан мэдээ: 2011.02.13-нд нийтлэгдсэн

Хоёрдугаар сарын 13

Тэмдэглэлт өдөр

Өдрийн ишлэл

“Ёгт үлгэр бүгдэд ойлгомжтой. Түүнийг зарц нар, хүүхдүүд ч хүртэл уншдаг… тэгээд л ураад хаядаг”

(Иван Андреевич Крылов хоёрдугаар сарын 13-нд буюу хуучин тооллоор 1769 оны хоёрдугаар сарын 2-нд төржээ)
 
Ёгт үлгэр зохиогч И.А.Крыловын хөрөг. Зураач К.П. Брюллов, 1839 он. Третьяковскийн галерей

Түүний орчин үеийнхний дурсамжаар тэрээр ихээхэн ажилласаг хүн бөгөөд ёгт үлгэрийг алдар нэрийн төлөө биш амьдрахын тулд, басхүү орлого их олно гэж бүтээж байжээ. Хуучин ёгт үлгээр урж хаяад уншигчид шинийг сонгон авдаг гэж тэр ярьдаг байсан аж. Жүжгийг хаалаа гэхэд жилийн хөдөлмөр, ёгт үлгэрийг хориглоход тийм их гарз үгүй гэж тэр хэлдэг байв.

Бусад ишлэлээс:

Үдийн хоол иддэг өдрөөс л оройн хоол идэхгүй болох минь

Хүчтэний дэргэд хүчгүй нь үргэлж буруутай

Португалийн тусгаар тогтнолыг  хүлээн зөвшөөрөв

1668 он: Лиссабон хотноо Испанийн IV Филипп хаан нас барснаас хоёр жилийн дараа түүний бэлбэсэн эхнэр, зургаан настай  II Карлын дэргэд засаг баригч Габсбургийн Анна  энхийн гэрээнд гарын үсэг зурснаар Португалийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ. XVI зууны эхээр хүчирхэг байсан гүрэн эрх баригчдынхаа уйваагүй байдлаас  II Филиппын зөөлөн боорцог болоод тусгаар тогнолоо 60 жилээр алдсан байжээ. 1640 оны ард түмний бослогоор Португали Испаниас салсан ба  status quo сэргээх Мадридын бүхий л ордлого талаар болон энэ гэрээг байгуулсан байна.

Францын банк байгуулагдав

1800 он: Францын банк (Banque de France) анх хувь нийлүүлэгчдийн нийгэмлэгийн хэлбэрээр 30 сая франкийн үндсэн хөрөнгөтэйгээр байгуулагдсан байна. Бүтэн хагас зууны турш BF нь тус орны дотоод гадаад бодлогод хүчтэй нөлөөтэй байжээ. Түүний бодлогыг хувь нийлүүлэгч 200 хүн барин явуулж байснаас “Францыг эзэгнэсэн 200 гэр бүл” гэх яриа гарсан байв. Францын банкийг 1946 онд нийгэмчлэн улсын Төв банк болгосон ба хувь нийлүүлэгчид нь нэлээдгүй сайн нөхвөр авсан юм.

Мата Хари баривчлагджээ 

Мата Харийн зурагтай концертын зарлал
 
1917 он: Мата Хари нэрээр алдартай, хөнгөмсөг явдалтай, бүжигчин бөгөөд тагнуулч Маргарита Гертруда Зелле (Целле) гэдэг эмэгтэй Парис хотноо баригджээ. Францын сөрөг тагнуулын албаны тайлангаар Гагад суугаа немцийн консул  1916 оны хавар ихээхэн мөнгөөр мэдээлэл олох санал тавьсан гэнэ. Парис дахь хэлхээ холбоогоо ашиглан тэрээр германчуудад үнэтэй мэдээлэл өгч байх боломжтой байв. Гэхдээ Мата Хари Германы талд ажилласан гэх шууд баримт олдоогүй гэдэг. Тэр эмэгтэйг Францын цэргийн шүүхэр 1917 оны аравдугаар сарын 15-нд буудан цаазалжээ. Мата Хари амь үрэгдэхдээ 41 настай байжээ.

Ш.САМБУУ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж