Махны үнэ буурах хандлагатай байна

Хуучирсан мэдээ: 2010.11.19-нд нийтлэгдсэн

Махны үнэ буурах хандлагатай байна

Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүр худалдаалж байгаа хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг энэ сарын 17-ны байдлаар гаргасан байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр, үнийг өмнөх сарынхтай харьцуулахад 1.1 хувиар өссөн байна.

Гэхдээ иргэдийн хамгийн их хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн болох махны үнэ буурсан үзүүлэлттэй байна. Хонины цул махны үнэ өмнөх аравдугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 1.5 хувь, үхрийн махны үнэ 2.0-2.5 хувь, ямааны махны үнэ 3.1 хувиар буурч, хонины ястай махны үнэ 0.3 хувь, адууны махны үнэ 1.4 хувиар өсчээ. Харин өмнөх долоо хоногийн үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 0.8-2.3 хувь, үхрийн махны үнэ 0.6-1.3 хувь, адууны махны үнэ 2.4 хувиар өсч, ямааны махны 0.5 хувиар буурчээ.

Энэ сарын 17-ны байдлаар 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 3155 төгрөг, үхрийн мах/ястай/ – 3511 төгрөг, ямааны мах – 2467 төгрөг, адууны мах – 2580 төгрөг, хонины цул мах – 3357 төгрөг, үхрийн цул мах – 4100 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байв.

Монголчуудын хамгийн их хэрэглэдэг гол хүнсний бүтээгдэхүүний нэг нь гурил байдаг. Энэ сарын гурилын үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХК-ий задгай дээд гурилын үнэ, 2-р зэргийн гурилын үнэ болон савласан дээдийн дээд гурилын үнэ тус бүр 0.4 хувиар буурсан байна. Харин “Алтан тариа” ХК-ий задгай 1-р зэргийн гурилын үнэ болон савласан дээд, 1 ба 2-р зэргийн гурилын үнэ тус бүр 0.3 хувиар өссөн байна. Импортын орос дээд гурилын үнэ 1.4 хувь өсчээ. Харин орос 1-р зэргийн гурилын үнэ, хятад дээд гурилын үнэ тогтвортой байна.

Өмнөх долоон хоногийн үнэтэй харьцуулахад гурилын үнэд өөрчлөлт ороогүй тогтвортой байгаа ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж