Элтон Жон сонины редактороор ажиллана

Хуучирсан мэдээ: 2010.11.19-нд нийтлэгдсэн

Элтон Жон сонины редактороор ажиллана

Элтон Жон арванхоёрдугаар сарын 1-ний өдөр Британийн “The Independent” сонины ерөнхий редактороор нэг өдөр ажиллах гэнэ.  Энэ өдөр тус сонин ДОХ-той тэмцэх өдөрт зориулсан тусгай дугаар гаргах юм. Дэлхийн сая сая хүний амийг авч одож байгаа ДОХ өвчинд бүх нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор энэ тусгай дугаарыг гаргах бөгөөд энэ өдрийн дугаарын борлуулалтын орлогыг Элтон Жоны байгуулсан ДОХ-ын эсрэг санд хандивлах аж.

“The Independent” сонины 2006 оны арванхоёрдугаар сарын 1-ний дугаарыг “U2” хамтлагийн дуучин Боно  эрхлэн гаргаж байжээ.

А.Сүндэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж