Хүүхдийн зурагт ном мэндэллээ

Хуучирсан мэдээ: 2010.11.19-нд нийтлэгдсэн

Хүүхдийн зурагт ном мэндэллээ

Залуу зураач П.Зулбаяр бурхан Буддагийн намтрыг хялбаршуулан “Бурхан багш”нэртэй хүүхдийн  зурагт ном бүтээжээ.  Будда мэндэлснээс эхлээд ертөнцийн амьдралыг таньж мэдсэн, бодь хутгийг олж гэгээрсэн, номлол сургаалаа айлдсан бүхий л үйл явцыг энгийн, ойлгомжтой хэлбэрээр, зурагт өгүүлэмж голлон бүтээснээрээ уг ном сонирхолтой болсон байна. Номын зургуудыг компьютерээр зурсан гэнэ.  Өмнө нь Буддагийн тухай хүүхдэд зориулсан хялбаршуулсан түүхийг гадаад хэлнээс орчуулан хэвлэж байсан бол  энэ удаад залуу зураач П.Зулбаяр “Бурхан багш” номоороо хүүхэд багачууддаа бэлэг барьжээ. Тус номыг “Бодь чандмана” төв ивээн тэтгэж хэвлүүлсэн ажээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж