Шилдэг ireporter удахгүй тодорно

Хуучирсан мэдээ: 2010.11.19-нд нийтлэгдсэн

Шилдэг ireporter удахгүй тодорно

Мэдээллийн www.news.mn сайтаас идэвхтэн бичигч, уншигчдынхаа дунд зарласан нэг сая төгрөгийн шагналтай “Шилдэг ireporter” уралдаан хоёр дахь сардаа үргэлжилж байна. Өнгөрсөн аравдугаар сарын 20-нд бид эхний уралдааны ялагчаа тодруулсан бол ирэх даваа гаригт энэ сарын уралдааны ялагчийг зарлах гэж байна.
Өнгөрсөн нэг сарын хугацаанд WWW.IREPORT.MN сайтад Ireporter Getelgegch: “Францаас хулгайлагдаж ирсэн Д.Энхбатын дүү Д.Баярт хүчээр шингэн ”хор” уулгажээ” /2010 оны 11 сарын 5/ мэдээлэл, Ireporter odko: “Дамирангийн Энхбатын дүү Баяраагийн зураг” /2010 оны 11 сарын 8/, “Хөвсгөлд найман настай балчир охиныг хүчирхийлж, мөчилж амь насыг нь бүрэлгэсэн Н.Мөнх-Оргилын зураг” /2010 оны 11 сарын 17/, ”Сэтэртэнгүүдийн инээдэм, бидний ханиад” / 2010 оны 11 сарын 17/ зэрэг шилдэг мэдээ мэдээлэл, гэрэл зургийн сурвалжлага нийтлэгдсэн байна.

Та бүхэн мэдэж байгаа. Энэ сарын уралдааны болзолдоо бид хамгийн сонирхолтой фото мэдээлэл болон тухайн үйл явдал, мэдээллийг гэрэл зургаар баталгаажуулсан шилдэг мэдээллээс нэгийг онцлон шалгаруулахаа зарласан.

Өнгөрсөн нэг сарын хугацаанд WWW.IREPORT.MN сайтад шилдэг мэдээ, мэдээлэл ирүүлж байсан Ireporter A-tuul, Getelgegch, Skynet, odko, Mongolkhuu нартаа талархал илэрхийлье.

Ямартай ч ирэх даваа гаригийн өглөө NEWS агентлагийн зөвлөл “Шилдэг ireporter”  уралдааны ялагч болох нэг сая төгрөгийн шагналын эзнийг тодруулан зарлах болсныг нийт гишүүддээ дуулгаж байгаадаа баяртай байна. Уламжлал ёсоор “Шилдэг ireport” уралдааны ялагчийг бид NEWS агентлагийн редакцид урьж, шагналыг гардуулах болно.

Дашрамд, манай өмнөх уралдааны ялагч ireporter Ganaa энэ сард “Лю Сяобо Монголд амьдарч байсан уу?”, “Дарга нарын их хурал” зэрэг сонирхолтой сэдвээр нийтлэл бичсэн бол манай шилдэг ireporter-уудын нэг Babо “Монголчуудыг мөхөөх Монгол төрийн” бодлого”, “Монголд тавтай морил” зэрэг сэдвийг хөндсөн нь уншигч ихтэй байсныг онцолж байна. Мөн спортын мэдээллийн шилдэг бичигчдийн нэг, ireporter t67 IREPORT.MN сайтын 400 гаруй гишүүний нэг болсонд бид баяртай байгаа. Ингээд та бүхэндээ амжилт хүсье.

NEWS агентлаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж