
“Манчестер Юнайтед”-ын менежер Сэр Алекс ирэх сард 69 нас хүрэх юм. Нас өндөр гарч байгаа ч 1986 оноос хийж байгаа ажлаа орхих бодолгүй байгаа гэнэ. Эрүүл мэндийн асуудал учрахгүй л бол Фергусон “Улаан чөтгөрүүд”-ийг орхихгүй гэнэ. Энэ талаар тэрбээр “Зодог тайлна гэдэг бол залуу хүмүүсийн ажил. Би энэ ажлаа орхиход хэтэрхий хөгшиднө. Үүний дараа надад хийх зүйл олдохгүй шүү дээ” гэсэн байна. Тэрбээр мөн “Би энэ ажлаа үргэлжлүүлэх эсэх нь зөвхөн миний эрүүл мэндээс шалтгаална. Миний гэр бүл энэ бүхнийг шийднэ” хэмээжээ.
Фергусон орчин үеийн хөлбөмбөг өөрчлөгдөж байгаа, мөн тэр орчин цагийн тоглогчдыг ойлгох асуудал дээр асуудалтай болж байгаа тухайгаа ч нуулгүй ярьжээ. “Ертөнц тэр чигээрээ өөрчлөгдөж байна. Тиймээс тоглогчдын хандлага ч өөрчлөгдөж байна. Хүн гэдэг тун хэврэг. Орчин цагийн эцэг эх, тоглогчийн төлөөлөгчид, тоглогчдын гадаад байдал хүртэл надад жигтэй санагддаг болсон” гэж Шотланд мэргэжилтэн маань хэлсэн байна.
Орчин цагийн тоглогчид элдэв янзын пирсинг, шивээс зэргээр гангардаг болсон нь Английн хөлбөмбөгийн “өвөө”-д таалагдахгүй байгаа аж. Гэхдээ Сэр Алекс маань ойрын хугацаанд карьераа дуусгахгүй бололтой.