Хуучирсан мэдээ: 2010.11.19-нд нийтлэгдсэн

Надаль vs Федерер

Дэлхийн чансааны тэргүүн теннисчин Испанийн Рафаэль Надаль, дэлхийн чансааны хоёрдугаарт эрэмбэлэгдсэн Швейцарь теннисчин Рожер Федерер нар шинэ оны өмнө хоёр ч тоглолт хийхээр болсон байна. Гэхдээ энэ бол албан ёсны бус улирал хоорондын үзүүлэх тоглолт байх юм. Зул сарын баярын өмнөхөн Швейцарийн Цюрих болон Испанийн Мадрид хотуудад Федерер, Надаль нарын хооронд үзүүлэн тоглолт болох аж. Цюрих хотноо болох тулаан арванхоёрдугаар сарын 21-ний өдөр Хелленстэйшионд явагдах бол дараагийн тоглолт Мадрид хотын Ла Кажа цэнгэлдэхэд болох юм. Үзүүлэн тоглолтонд хэн түрүүлж, хоёр сет авсан нь ялагч болох ажээ.

“Рафатай тоглох үргэлж таатай сэтгэгдэл үлдээдэг, сайхан тоглолт хийж, олсон мөнгөө сайн санааны үйлст зориулж байна гэдэг хамгийн чухал нь” хэмээн “Их дуулга”-ыын 16 удаагийн аварга Федерер ярилцлагадаа дурджээ..

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж