
Манай бусад бөхчүүдийн тухайд Хакуба А.Өнөржаргал /М4/ Котокасугатай, Токүсэгава Б.Ганболд /М5/ Ёшиказэтай, Тамаваши Б.Мөнх-Оргил /М8/ Гагамарутай, Коорюү Э.Мөнх-Оргил /М15/ Сококурайтай барилдахаар оноолт таарчээ. Түүнчлэн башёгийн зургаа дахь өдрийн барилдаанд Кёкүтэнхо Н.Цэвэгням /М9/, Моконами Г.Базарсад нарын манай хоёр бөх, мөн Шотэнро Д.Нямсүрэн /М16/, Токитэнкү А.Хүчитбаатар /М11/ нар хоорондоо учраа тааран барилдах юм.