
Обамагийн Европ дахь айлчлалын хүрээнд эдийн засгийн бодлогын талаарх стратегийн маргаан дээгүүр тавигдах бололтой. Тэрбээр АНУ-ын дотоодын улс төрийн байдал, олон улс дахь нэр хүнд, эдийн засгийн арга хэмжээний тал дээр асуудалтай байгаа ч Афганистан дахь дайнаас эхлээд худалдааны тэнцвэрийн төлөө хамтран ажиллах хүсэл эрмэлзэл хэвээрээ гэдгийг Европын түншүүддээ итгүүлэх даалгавартай. Гэхдээ өөрийнх нь Демократ нам нь конгрессын сонгуульд ялагдал хүлээгээд байгаа энэ үе Обамагийн хувьд хүнд байх нь тодорхой байна.
“Обама одоо өөрийгөө европчуудад хэрэгтэй хүн гэдгээс гадна тэд АНУ-д хэрэгтэй гэдгийг итгүүлэх хэрэгтэй” гэж Вашингтоны “Heritage Foundation” дахь Европын хэргийг хариуцсан мэргэжилтэн Салли МакНамара хэлж байна.
Обама НАТО болон Лисабонд болох Европын холбооны чуулга уулзалтад оролцох юм.