Донован Английн лигийг санаж байна

Хуучирсан мэдээ: 2010.11.19-нд нийтлэгдсэн

Донован Английн лигийг санаж байна

Америкийн шигшээ болон “ЛА Галакси” багийн довтлогч Лэндон Донован ойрын хугацаанд Английн лигт зээлээр ирэх хүсэлтэй байгаа гэнэ. Донованы хэлснээр “Эвертон” багтаа буцаж очин өндөр төвшний өрсөлдөөнд орох хүсэл нь оргилж байгаа гэнэ. Энэ оны эхээр Донован Премьер лигийн “Эвертон” багт 10 долоо хоногийг өнгөрүүлж, “Манчестер Юнайтед”, “Челси” багуудыг хожиход хувь нэмрээ оруулж явсан билээ. “Би хэдэн долоо хоног сайн амарч чадвал Премьер лигийн өрсөлдөөнд бэлэн болно. Одоогоор миний бие махбодь үүнд бэлэн биш байна” гэж 28 настай довтлогч ярьсан байна. Лэндон Донован сүүлийн 33 сарын 30-д нь тогтмол тоглож, Америкийн шигшээгийн бүх тоглолтыг алгасаагүй юм. “ЛА Галакси” багтай дөрвөн жилийн гэрээтэй байгаа Донован мэдээж зээлээр явахдаа харамсахгүй гэж нэмж хэлсэн байна. Ер нь Донованы хувьд Европын топ лигүүдэд өөрийн хүчийг үзэхээс буцдаггүй нэгэн. Тэрбээр 1999-2001, мөн 2004 онд Бундеслигийн “Байер Леверкузен” багт, 2009 онд “Байерн Мюнхен” багт хүчин зүтгэж байсан билээ. 

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж