Нигерийн босогчид 19 хүнийг суллав

Хуучирсан мэдээ: 2010.11.19-нд нийтлэгдсэн

Нигерийн босогчид 19 хүнийг суллав

Нигерийн Дельтад газрын тосны байгууламжуудад ажиллаж байсан иргэдийг “Менд” бүлэглэлийнхэн барьцаалсан хэрэг сүүлийн хэдэн хоногийн дотор хэд хэд гарсан билээ. Харин пүрэв гаригт барьцаалагдсан 19 хүнийг сулласан байна. Тэдний дунд Нигерийн 12 иргэн, хоёр АНУ-ын иргэн, хоёр Франц иргэн, нэг канад болон хоёр Индонези хүн байсан байна.

Бүлэглэл өнгөрсөн сард Нигерийн тусгаар тогтнолын баярын үеэр хоёр удаа автомашин дэлбэлж, 12 хүний амийг хөнөөсөн билээ.    

“Менд”-ийн зүгээс сэтгүүчдэд и-мэйл илгээж, халдлагын талаарх мэдээлэл болон одоогийн Засгийн газрын шүүмжилсэн утгатай захидал бичдэг аж. Тэд Засгийн газрыг нефтиэс олсон орлогоо зохимжтой аргаар иргэддээ хуваарилахыг шаарддаг аж.     

Тус улсын зэвсэгт бүлэглэлүүдийн удаа дараагийн халдлага дэлхийн зах зээл дэх нефтийн үнэд ихээр нөлөөлдөг юм. Өмнө нь иймэрхүү дайралтын улмаас Нигерийн газрын тосны үйлдвэрлэлийн 33 хувь нь зогсоход хүрч байсан удаатай. Хэдийгээр тус улсын Засгийн газар зэвсэгт бүлэглэлүүдтэй гал зогсоох хэлэлцээр хийж чадсан ч Эрх чөлөөний төлөө хөдөлгөөнөөс салан гарсан гэх “Менд” бүлэглэл газрын тосны байгууламжууд руу хийх халдлагаа үргэлжлүүлсээр байгаа ажээ.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж