Эрэлхэг Бонго цус хандивлалаа

Хуучирсан мэдээ: 2010.11.19-нд нийтлэгдсэн

Эрэлхэг Бонго цус хандивлалаа

Хүүхэд багачуудын сайн анд “Боловсрол суваг”  телевизийн хүүхдийн нэвтрүүлгийн баатар Бонго өнөөдөр Цус судлалын үндэсний төвд цус хандивлалаа.  2500 жилийн настай Тамын хүү эрэлхэг Бонго доод тивээс хүний ертөнцөд төөрч орхисон гэдгийг  хүүхдүүд та нар мэдэж байгаа.  Бонго хүү бидний амьдардаг дэлхий хэмээх гаригтай танилцаж, олон олон адал явдалтай учирч байна.

Тэрээр адал явдалтай учирч, хүмүүстэй танилцаж, сайн үйлс их хийх тусам гэртээ харих зам нь нээгдэх гэнэ. Тиймээс Бонго өнөөдөр цус хандивлаж, монголын хүүхдүүдийн сайн үйлсийн элч болов.  Учир нь хүний эрүүл мнэдийн төлөө цус хандивлана гэдэг хамгийн эрхэм, сайн үйлсийн нэг гэж тэр бодсон байна.  Түүнийг Цус судлалын үндэсний төвд хүрч очиход ажилчид баяртайгаар угтан авлаа. Бонго хүү яг л жирийн хүн шиг эмнэлгийн ажилтаны зааж зөвлөсөн зааврын дагуу анкет бөглөж, асуултад хариулж, цусны бүлгээ тодорхойлуулан хамгийн сүүлд нь цус өгөв. 

 Угийн хөгжилтэй сэрэглэн, бас дэггүй Бонго хүүд цус хандивлах дараалал их сонирхолтой бас сахилгагүйтмээр л байх шиг харагдсан.  Ингээд цус өгч дууссаны дараа тус төвийн эмч мэргэжилтнүүдэд баярласанаа илэрхийлээд би хүүхдүүдтэй цэнхэр дэлгэцээр уулзахаараа цус хандивласан тухайгаа ярьж өгнө  гэсэн юм.

зураг үзэх

Н.Дэлгэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж