Амь үрэгдсэн эрэгтэй хэн болох нь тогтоогджээ

Хуучирсан мэдээ: 2010.11.19-нд нийтлэгдсэн

Амь үрэгдсэн эрэгтэй хэн болох нь тогтоогджээ

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Д.Сүрэнхорын эхнэр Д.Эрдэнэ-Отгон өнгөрсөн аравдугаар сарын 16-ны өдөр согтуугаар автомашин жолоодож явахдаа   “Гермес” төвийн ойролцоо   30 орчим насны эрэгтэйг дайрч амь насыг нь бүрэлгэсэн хэрэг  гарсан тухай өмнө нь бид мэдээлж байсан. Авто машины  ослоор амь үрэгдсэн хохирогч агсан  Сэлэнгэ аймгийн харьяат 30 настай барилгын туслах ажил эрхэлдэг нэгэн байсан нь тогтоогджээ.  Уг авто ослын хэргийг Замын цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байгаа юм.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж