Сүүн замд шинэ гариг олджээ

Хуучирсан мэдээ: 2010.11.19-нд нийтлэгдсэн

Сүүн замд шинэ гариг олджээ

Одон орон судлаачид манай галактикаас гадна үүсч буй гаригийг илрүүлсэн байна. Бархасбадь гаригтай ижилхэн шинэ гаригийг өмнө нь одой галактикт байсан нарны системийн хэсэг гэж эрдэмтэд үзэж байна. Харин энэ галактик одоогоос 6-9 тэрбум жилийн өмнө манай “Сүүн зам” гэж нэрлэдэг галактикийн нэг хэсэг болсон гэжээ. HIP 13044 гэж нэрлэсэн од дэлхийгээс 2000 гэрлийн жилийн зайд байрладаг юм байна.

Нээлтийг Чили улсын одон орон судлалын дурангаар хийсэн байна. “Гаригийн ангуучид” одоогийн байдлаар манай нарны аймгаас гадна оршдог 500 орчим эксогариг нээгээд байгаа юм.

Шинэ гариг Бархасбадиас хэмжээгээр 1,25 дахин том ба орбит нь 16,2 хоног байдаг аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж