Кумбриягийн үер 276 сая паундын хохирол учруулжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.19-нд нийтлэгдсэн

Кумбриягийн үер 276 сая паундын хохирол учруулжээ

2009 онд Их Британийн Кумбрияд болсон үерийн хохирлын хэмжээ 276 сая паунд байсан гэсэн мэдээлэл гарлаа. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард гол үерлэж, орон сууц, бизнесийн байгууллагуудыг усанд автуулжээ. Үерээр хохирсон 150 гэр бүл нөхөн олговороо авч чадаагүй байгаа аж.

Гамшигт өртөж, нурсан гүүр, замуудыг засварлаж дуусч байгаа аж. Тооцооноос харахад хохирлын 124 сая паунд нь ферм, дэлгүүр болон үйлдвэрийн газруудад тохиолджээ. Нөхөн олговрын ихэнхийг даатгалын компаниуд, татвар төлөгчдийн тусламж болон орон нутгийн засаг захиргаанаас гаргасан юм байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж