
Аймгийн Нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөл хуралдаж “Халдварт шар өвчинтэй тэмцэх, сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай шуурхай ажлын төлөвлөгөөг” гарган, аймгийн Засаг даргаар батлуулж, бүх сумдад хүргүүлээд байна. Захирамжинд албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүд халдваргүйтлийн бодисын нөөцтэй байж, энэ сарын 17-22-ны хооронд ариутгал халдваргүйтгэлийн их цэвэрлэгээ хийх, Халдваргүйтгэлийн бодисыг жижиглэн худалдаалахыг “Эм импекс” концерн, Эмийн эргэлтийн болон хувийн эмийн сангууд, ахуйн шавьж, мэрэгч, халдваргүйтгэлийн аж ахуйн нэгжүүдийн захирал, эрхлэгч нарт даалгах, сар бүрийн эхний долоо хоногийн бямба гарагт иргэд, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд ундны усны саваа угааж, ариутгах, бие засах газар бохир усны цооногт цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийж хэвших тухай заасан байна.