Д.Жаргалсайхан: Эмнэлгийн барилга биш спортын цогцолбор том байх ёстой

Хуучирсан мэдээ: 2010.11.19-нд нийтлэгдсэн

Д.Жаргалсайхан: Эмнэлгийн барилга биш спортын цогцолбор том байх ёстой

Нийтийн спортын сэдвийг хөндөж байгаа энэ дугаартаа Монголын оюутны спортын холбооны тэргүүн Д.Жаргалсайханыг урилаа.

-Монголын тамирчид сүүлийн үед өндөр амжилт үзүүлж байна. Үүнд тамирчид, дасгалжуулагчдын хувийн ур чадвараас гадна, улсын бодлогын дэмжлэг нөлөөлж байгаа байх?

-Тамирчдын амжилтанд нөлөөлөх нэг хүчин зүйл нь спортын сарбарын удирдлагууд зохион байгуулалт, бодлогын шинжтэй үйл ажиллагаа явуулсантай холбоотой. 1990-ээд оноос зах зээлийн эдийн засагт шилжиж, зарим салбар уналтанд орсны нэг нь спорт байсан гэж хэлж болно. 2001 оны 8 дугаар сард Олимпийн наадамд бэлдэх үндэсний хороо байгуулагдаж, 1997 онд татан буугдсан үндэсний шигшээ багийг дахин байгуулах шийдвэр гарсан. Биеийн тамир спортын тухай хууль 2003 батлагдаж, Засгийн газрын дэмжлэг идэвхижсэн . Үүний үр дүн 2008 онд Олимпийн аваргууд төрснөөр харагдсан.

-ТОП-4 төрлийнхний амжилт гайгүй байгаа. Бусад төрлүүдэд амжилт үзүүлэх боломж хэр байна вэ?

-2008 оны Олимпоос чөлөөт бөхөөс бусад ТО П-3 төрлөөр медаль авсан. 2009 онд Цагаанбаатар, Сэрдамба нар дэлхийн аварга болж, чөлөөт бөхөөр Бурмаа ДАШТ-ий мөнгөн медаль, Одончимэг хүрэл медаль авсан. Энэ онд ч амжилтын
буухиа үргэлжилж байгаа. Цаашдаа эд гээр төрлүүдээр амжилтаа давтах, ахиулах боломж харагдаж байгаа. Сая хүүхдийн Олимпоос манай тамирчид хоёр алтан медаль авлаа. Спортын гимнастикийн сайн тамирчин Ц.Алтантөгс зах зээлийн үед циркийн акробатын төрлөөр гадаад орнуудад ажиллаж байгаад буцан ирж, дасгалжуулагч хийж байгаа нь нөлөөлсөн. Шатрын оюутны дэлхийн аварга эмэгтэй энх удаа тодорч, манайхан багаараа Дэлхийн аварга боллоо.
Эдгээр төрлүүдээр амжилт гаргаж байгаа нь тэд гээрийг дэмжих хэрэгтэй болсныг харуулж байна.

-Хүмүүс зөвхөн тамирчдаа үзэж, дэмжихээс гадна өөрсдөө спортоор хичээллэж байвал эрүүл мэндийн хувьд ач холбогдолтой. БТСҮХ-ны зүгээс энэ чиглэлээр юу хийж  айгаа вэ?

-Нийтийн биеийн тамир нь зөвхөн хувь хүнд бус, нийгмийн ач тустай. Спорт хүнийг төлөвшүүлж, эрүүл аж төрөхөд сургадаг. Архи, тамхитай тэмцэх зэрэг нийгмийн асуудлаа спортыг хөгжүүлж шийдсэн олон улсын жишээ байдаг. Багийн спортоор манайх өндөр амжилт гаргаагүй ч хөгжүүлэх шаардлагатай. Энэ хүрээнд бид дунд сургуулиудад сургалт сурталчилгаа явуулж, Хүүхдийн спортын их наадам, Монголын бүх ард түмний спартакиад, Оюутны спортын их наадам, Үндэсний спортын их наадам зэргийг 1-4 жилийн давтамжтай явуулж байна. Нийгэмд биеийн тамир спортын дасгалжуулагч, мэргэжилтнүүдийн тоо олон байх ёстой. Эмнэлэгийн барилга байгууламж том биш, спортын томоохон цогцолборуудтай байх ёстой. Судалгаа хийж үзэхэд нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд материаллаг бааз хамгийн их шаардлагатай гэж санал асуулгад оролцогчдын 70 орчим хувь нь үзсэн . Одоо хүмүүсийн хурд, хүч, уян хатан, авхаалж самбаа, тэс вэр хатуужил гэсэн таван чанарын үзүүлэлт өмнөх үетэй харьцуулахад эрс муудсан. Тийм ч учраас нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх шаардлагатай. Хүүхдүүдээ бид эрдэм номтой, оюунлаг болгохоос  адна бие бялдрыг нь хөгжүүлэх хэрэгтэй.

-Жирийн иргэд өөрсдөөсөө зардал аль болох гаргахгүй  ичээллэж болох спортын төрлүүд юубайна?

-Спортоор хичээллэх нөхцөл бүрэлдээгүй гэж болно. Уул нь Улаанбаатар шиг хотын төвд спортын хэд хэдэн цогцолбор байдаг. Одоогоор нийслэлийн хэмжээнд ЕБС-ууд, МУИС нэг биеийн тамирын заалтай, ШУТИС-т хоёр зэрэг цөөн хэдэн заал байна. Тэнд сагс, волейбол зэргээр хичээллэж болно. 2002 оноос хойш яригдсан Спорт цогцолбор 2007 онд баригдаж эхэлсэн нь Монголд спорт хөгжсөн 80-аад жилийн түүхэнд анхны Олон улсын стандартад нийцсэн ордон болох юм. Энэ ордон бидэнд томоохон боломж нээнэ байх. Мөн хамт олноороо явган аялал зохиох, томоохон цэцэглэгт хүрээлэнгүүд бий болгож гүйж, алхаж болно. Нийслэлчүүд Цэцээгүн ч юм уу, ойрхон аль нэг оргил дээр жилдээ нэг удаа алхаад гарчихаасай гэж би боддог. Бид энэ талаар үйл ажиллагаа явуулж, уриалга гаргаж, зарим байгууллагууд дэмжиж байсан.

-Дахиад спортын ордон нэмж барих төсөл төлөвлөгөө бий юу?

-Одоогоор хэрэгжихүйц тодорхой ажил байхгүй. Чингис хаан нисэ х буудлын цаана цогц байгууламж барих төлөвлөгөө яригдаж байгаа.

-Хотын төвд, олон хүнд хүртээмжтэй барих боломж байхгүй юу?

-Газар үнэд орлоо, ховордлоо гэдэ г талаас нь хандаж бүтэхгүй мэт ярьдаг ч хотын төвд байгаа гэр хорооллын зарим айлуудыг орон сууцаар хангаад газрыг нь ашиглаж болно. Харамсалтай нь бидэнд энэ бүхнийг хийх эрх мэдэ л, хөрөнгө мөнгө байхгүй. Саналаа л шийдвэр гаргах түвшинд хүргэхээс цаашгүй юм даа.

Зохиогчийн эрх:
 "Үндэсний тойм" сэтгүүл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж