Тооллого амжилттай өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2010.11.19-нд нийтлэгдсэн

Тооллого амжилттай өндөрлөв

Булган аймаг суманд ажилласан түр товчоо, комиссын гишүүд хүн ам, орон сууцны тооллогын ажлыг хугацаанд нь амжилттай зохион байгуулж өндөрлөв.

Бэлтгэл ажлын хүрээнд  явуулсан урьдчилсан бүртгэлээр тус аймагт суурин 15560 өрхийн 51073 иргэнийг тоолох төлөв байсан бол тус тооллогын гаргасан дүнгээр 15,9 мянга гаруй өрхийн 53,5 гаруй иргэнийг тоолжээ. Энэ нь урьдчилсан бүртгэлийнхээс өрх 2,4, иргэн 4,9 хувь илүү байна гэсэн үг юм. Орхон сум урьдчилсан бүртгэлтэй харьцуулахад 3,4 хувийг нь хамруулж амжаагүй байна. Бусад сумд давуулж хамруулсны дотор Баяннуур, Дашинчилэн, Рашаант сум 10-11,2 хувь давуулан тооллоо. Энэ нь тооллогод бүрэн оролцох талаар айл өрх, иргэдэд сайтар мэдээлэл өгсөн, тоологч, шалгагчид болон тооллогын ажилтнууд нутаг дэвсгэр дээрээ байгаа иргэнийг бүрэн хамруулахад ихээхэн анхаарал тавьсны үр дүн гэж аймгийн түр товчоо дүгнэж байна. Аймгийн хэмжээгээр энэ ажлыг 74 багийн нутаг дэвсгэр дээр зохион байгуулснаас Баяннуур, Бүрэгхангай, Рашаант, Сэлэнгэ, Тэшиг сумын нийт баг өрх, хүн амаа бүрэн хамруулсан бол 21 баг урьдчилсан бүртгэлийн хэмжээнд хүргэж иргэдээ хамруулж чадаагүй байна. Тухайлбал, Баян-Агт, Бугат, Гурванбулаг, Дашинчилэн, Могод, Хангалын тус бүр нэг, Сайхан, Хишиг-Өндөр, Хутаг-Өндөр сумын гурваас дөрвөн баг дутуу, түүний дотор Хишиг-Өндөр сумын Тээг дөнгөж 63,5 хувийг хамруулжээ.

Ж.Мөнх-Очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж