Э.Идэрхүү Тайландын боксчинд ялагдлаа

Хуучирсан мэдээ: 2010.11.19-нд нийтлэгдсэн

Э.Идэрхүү Тайландын боксчинд ялагдлаа

Монголын ширэн бээлийтнүүдээс Азийн наадмын эрэгтэйчүүдийн 56 кг-д өрсөлдсөн Э.Идэрхүү өчигдөр орой хоёр дахь тулаанаа хийж, Тайландын боксчин ялагдлаа. Шри Ланкагийн тамирчин Саман Силваг 9:2 харьцаатай ялснаар шөвгийн 16-д шалгарсан Э.Идэрхүү өчигдөр 2004 оны Афины олимпийн мөнгөн медальт, “Доха-2006” Азийн наадмын хүрэл медальт, Тайландын Ворапож Петчкумтай тулалдаж, 2:1 харьцаатай ялагдсанаар энэ удаагийн Азийн наадмыг орхиж байна.
Харин өнөөдөр Азийн наадмын рингэнд манай тамирчдаас 60 кг-д Д.Отгондалай Иракийн Сураки Алваайлитай, 64 кг-д Б.Түвшинбат Филиппиний тамирчин Делфин Бохолсттой шөвгийн 16-гийн тулаанаа хийнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж