Гэвч энэхүү сонголтыг хийхэд зарим улс орнуудын зүгээс FIFA-гийн санал өгөх эрхтэй зарим гишүүдэд хахууль өгсөн болох нь тогтоогдож, улмаар гурван өдөр хуралдсаны эцэст FIFA шийдвэрээ гаргажээ.
FIFA Нигерийн Амос Адамуг гурван жилийн хугацаанд хөлбөмбөгтэй холбоотой аливаа асуудалд оролцох эрхийг нь хасч, улмаар арван мянган швед франкийн торгууль ногдуулжээ. Харин Далайн орнуудын холбооны ерөнхийлөгч Рейналд Темарийг нэг жилээр эрхийг нь хасч, нэмээд 5000 швед франкаар торгох шийдвэрт хүрсэн байна.
Эдгээр гишүүдийг өөрсдийн саналаа худалдсан гэсэн үндэслэлээр шийтгэл ногдуулсан юм.
FIFA-гийн сахилга батын хорооны дарга Клаудио Сулсер энэ талаар албан ёсоор танилцуулсан юм. Гэвч түүний албан ёсны мэдэгдэлд аль улс хахууль өгсөн болох талаар нэг өгүүлбэр ч байсангүй. Мөн дээрх гишүүд хэдий хэмжээний мөнгөн дүнтэй тэнцэх хахууль авсныг дурдаагүй юм.
Их Британийн сонин хэвлэлүүдийн бичиж байгаагаар бол Катар болон Испани – Португал санал худалдан авахыг оролдсон гэж байгаа юм.
Ямартай ч 2018 болон 2022 онд хөлбөмбөгийн ДАШТ аль улсад болохыг ирэх сарын 2-ны өдөр Швейцарын Цюрих хотноо зарлана. Тэр хүртэл улсуудтай холбоотой ямарваа нэгэн мэдээлэл гаргахаас зайлсхийж байгаа бололтой.
Мөн одоо хэвлэлээр гарч байгаа мэдээллүүд нь бүгд цуурхал гэдгийг хэлжээ. Шийдвэр гараагүй байгаа. Ямар нэг улс сонгогдоогүй бөгөөд шийдвэр арванхоёрдугаар сарын 2-нд гарч, маргааш нь дэлхий нийтэд зарлах гэнэ.
Өмнө нь FIFA өөрийн дөрвөн гишүүндээ сахилга батын арга хэмжээ авч, нийтдээ 12 жил аливаа нэг арга хэмжээнд оролцох эрхийг нь хасч байсан удаатай.
Score Studio