АН-ын ҮЗХ-ны хурал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.11.19-нд нийтлэгдсэн

АН-ын ҮЗХ-ны хурал эхэллээ

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны ХХХII  хурал Төрийн ордны Их танхимд дөнгөж сая эхэллээ. Их хурал Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг илтгэл тавьснаар эхэллээ.  Тэрбээр илтгэлдээ “Улстөрийн хоёр хүчин хамтарч, хамтарсан Засгийн газрын байгуулснаар олон жил гацаанд байсан том том асуудлыг шийдвэрлэж эхэллээ. Дэлхий дахиныг хүнд байдалд оруулж байсан санхүү, эдийн засгийн хямралыг Монгол Улс хамтарсан Засгийн газрыг байгуулж ажилласныхаа хүчинд харьцангуй богино хугацаанд тайван, итгэлтэй давсан.  Олон улсын валютын сангийнхан “Монгол Улс санхүү, эдийн засгийн хямралыг хохирол багатай даван тууллаа” гэж үнэлж байна. Энэ бол хамтарсан Засгийн газарт өгсөн хөндлөнгийн дүгнэлт юм.

Монгол Улс одоо эдийн засгийн хоёр дахь том хувьсгалыг хийх цаг мөчид ирлээ. Энэхүү эдийн засгийн хувьсгалын амин сүнс нь үйлдвэржилт байх болно. Түүхий эдийн хавсарга орон болж байсан бусад орны гашуун туршлагыг давтахгүйн тулд үйлдвэржилтийг бий болгохоор хамтарсан Засгийн газар бодлогоо дэвшүүлсэн. Оюутолгой, Тавантолгойн ордыг ашиглаж эхэллээ. Оюутолгойн ордтой холбоотойгоор 13 мянган монгол ажилтан бэлтгэх ажил эхнээсээ биелэлээ олж эхлэв. Тавантолгойг ашигласнаар 20 мянган ажлын байр бий болно” хэмээн илтгэлдээ дурдлаа.

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанд нийт 228 төлөөлөгч оролцож байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж