
Топ-20 индекс 27592.11 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос 2775.82 нэгжээр буюу 11.2 хувиар өсчээ.
Индексийн сагсад багтах Багануур /67 хувь/, Могойн гол /52 хувь/, Ээрмэл /35 хувь/, Шивээ овоо /30.2 хувь/, Шарын гол /20.2 хувь/, Адуунчулуун /16.1 хувь/, Ремикон /14 хувь/, УИД /11.6 хувь/, Дархан нэхий /5.1 хувь/, Женко тур бюро /1.9 хувь/ зэрэг 10 компанийн үнэт цаасны ханш өссөн нь индексийн өсөлтөд нөлөөлсөн байна.
Зах зээлийн нийт үнэлгээ 467.3 тэрбум төгрөгөөр буюу 20.2 хувь өсч, хоёр их наяд 783.5 тэрбум төгрөг болсон байна.
Ханш нь хамгийн их өссөн үнэт цаасны тоонд Гутал /100.7 хувь/, Талх чихэр /83.7 хувь/, Багануур /67.0 хувь/, ханш нь хамгийн их буурсан үнэт цаасны тоонд Монинжбар /11.8 хувь/, Сор /11.8 хувь/, Монгол шилтгээн /10.7 хувь/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна.
Нийт 55 үнэт цаас арилжигдсанаас 33 үнэт цаасны ханш өсч, 14 үнэт цаасны ханш буурч, найман үнэт цаасны ханш тогтмол байлаа.
Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Ремикон /746.2 мянган ширхэг/, Хай би ойл /98.7 мянган ширхэг/, Женко тур бюро /66.4 мянган ширхэг/ компанийн үнэт цаас орж байна.
Үнийн дүнгээр Шарын гол /213.7 сая төгрөг/, Багануур /186.1 сая төгрөг/, Ремикон /103.7 сая төгрөг/ компанийн үнэт цаас арилжигдсан байна.