
Косен 27 настай бөгөөд сүүлийн хоёр жилийн турш өндрийн хэмжээ нь өөрчлөгдөөгүй гэж Рио де Жанейро хотод дэлхийн хамгийн өндөр хүнээр тодруулан танилцуулах нэгэн арга хэмжээ нь дээр тэр мэдэгдсэн ажээ.
1982 оны 12 дугаар сарын 10-нд Туркийн өмнөд хэсэгт орших Мардин хотод төрсөн ба 10 настай байхдаа өөрийнхөө аавын өндрийн хэмжээ болох 1.60 м-т хүрч байсан юм байна.
Косен хамгийн өндөр хүн төдийгүй бас хамгийн том гартай/27,5 cm/, хамгийн том хөлтэй/36,5 см/ буюу 60 размерын гутал өмсдөг тул гутал, хувцас олддоггүй нь зовлон байнга амсдаг ажээ.
Онгоцоор аялахад багагүй түвэг бэрхшээл учирдаг бөгөөд зочид буудлууд түүнд зориулан 3 ор нэгтгэн бэлтгэж өгөхөд хүрдэг юм байна.
Тэр Гиннесийн аваргын өдрийг жил бүр тэмдэглэдэг 11 дүгээр сарын 18-ны өдөрт оролцохоор Рио-д хүрэлцэн ирсэн ба өнгөрсөн онд дэлхийн хамгийн өндөр хүн байсан хятадын иргэн Бао Си Шуны аваргын дээд хэмжээг шинэчлэн тогтоосон юм.
Бэлтгэсэн Д.Пунцаг